Натал чарт буюу төрсөн зурхайн уншлага (90мин)

Book a personalized astrological reading

₮250000.0090 min

Онлайн архив

Өөрийн төрөлхийн зан чанар, давуу тал, сорилт, амьдралын чиглэл болон дотоод боломжоо илүү гүн ойлгоход зориулсан хувь хүнд бүрэн тохируулсан тайлал.

Заримдаа бидэнд бүх хариулт хэрэгтэй байдаггүй. Харин өөрийгөө зөв өнцгөөс харах шинэ ойлголт л амьдралын дараагийн алхмаа илүү итгэлтэй хийхэд хангалттай байдаг.

Төрсөн зурхайн тайлал нь таны төрсөн он, сар, өдөр, цаг, газар дээр үндэслэн зөвхөн танд зориулсан төрөлхийн зураглалыг тайлбарлана. Энэ нь таныг шошголох эсвэл ирээдүйг өөрчлөгдөшгүйгээр зөгнөх зорилготой биш. Харин таны төрөлхийн мөн чанар, амьдралын хүчтэй болон хөгжүүлэх талууд, давтагддаг хэв маяг, сүнсний хөгжлийн чиглэл болон хамгийн их боломжтой салбаруудыг илүү гүн ойлгоход тусална.

Таны зураглал ерөнхий тайлбар биш. Бид уулзалтын үеэр зөвхөн таны зураглалд хамгийн хүчтэй илэрч буй сэдвүүдийг хооронд нь холбон, бодит амьдралтай тань уялдуулан тайлбарлана.


Энэ үйлчилгээ хэнд тохиромжтой вэ?

✓ Өөрийгөө илүү гүн ойлгохыг хүсэж байгаа

✓ Амьдралдаа давтагддаг нөхцөл байдлын шалтгааныг мэдэхийг хүсэж байгаа

✓ Карьер, мөнгө, харилцаа эсвэл амьдралынхаа дараагийн алхамдаа илүү тодорхой болохыг хүсэж байгаа

✓ Өөрийн төрөлхийн хүчтэй тал болон боломжоо бүрэн ашиглахыг хүсэж байгаа

✓ Амьдралынхаа зорилго, хөгжлийн чиглэлээ илүү сайн ойлгохыг хүсэж байгаа

✓ Астрологийг зөвхөн сонирхолтой мэдээлэл биш, өөрийгөө танин мэдэх хэрэгсэл болгон ашиглахыг хүсэж байгаа


Тайлалын үеэр бид дараах сэдвүүдийг судална

✨ Таны жинхэнэ мөн чанар

Таны төрөлхийн зан чанар, давуу тал, хөгжүүлэх шаардлагатай чанарууд, бусдад хэрхэн харагддаг болон дотоод ертөнц тань хэрхэн ажилладгийг судална. Өөрийгөө яагаад тодорхой нөхцөлд тодорхой байдлаар илэрхийлдэг болохоо илүү сайн ойлгох боломжтой болно.

🌙 Сэтгэл хөдлөл ба дотоод хэрэгцээ

Юу танд аюулгүй, хайрлагдсан, ойлгогдсон мэдрэмж төрүүлдэг, стресс болон сорилтыг хэрхэн давдаг, ямар нөхцөлд эрч хүчээ алдаж эсвэл сэргээдгийг судална. Мөн таны сэтгэл хөдлөлийн хэрэгцээ харилцаа болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөгийг авч үзнэ.

💫 Амьдралын зорилго ба сүнсний хөгжил

North Node, South Node болон зураглалын бусад чухал үзүүлэлтүүдээр дамжуулан энэ насандаа хөгжүүлэх чанар, төрөлхийн авсан дадал, амьдралын гол сургамж болон урт хугацааны хөгжлийн чиглэлийг судална.

🌱 Карма ба давтагддаг хэв маяг

Амьдралд дахин дахин давтагддаг нөхцөл байдал, өөрийгөө хязгаарлах хандлага, өсөлтөд саад болж болох хэв маяг болон тэдгээрийг илүү ухамсартайгаар өөрчлөх боломжуудыг авч үзнэ.

💎 Авьяас, төрөлхийн чадвар

Төрөлхийн өгөгдөл, хүчтэй тал, хөгжүүлэхэд хамгийн их үр дүн өгөх чадварууд болон таны байгалиасаа илүү амархан илэрхийлж чаддаг нөөц боломжуудыг судална.

💼 Карьер, ажил ба мөнгө

Ямар орчинд хамгийн сайн ажилладаг, ямар ажил эсвэл чиглэл танд илүү нийцэх, мөнгөтэй харилцах хэв маяг, орлого бий болгох боломж болон материаллаг тогтвортой байдлын сэдвүүдийг авч үзнэ.

❤️ Хайр дурлал ба харилцаа

Харилцаанд юу хамгийн чухал байдаг, ямар хүмүүст татагдах хандлагатай, хайр илэрхийлэх болон хүлээн авах хэв маяг, мөн ойр дотно харилцаанд давтагддаг сургамжуудыг судална.

🏡 Амьдралын гол салбарууд

Гэр бүл, хүүхэд, боловсрол, бүтээлч байдал, эрүүл мэнд, аялал, гадаад орчин, нийгмийн харилцаа зэрэг таны зураглалд онцгой байр суурь эзэлдэг сэдвүүдийг авч үзнэ.

🔮 Таны өөрийн асуултууд

Уулзалтын хугацаанд таны хамгийн их сонирхож буй асуулт, нөхцөл байдал эсвэл амьдралын тодорхой сэдвүүдийг зураглалтай тань холбон ярилцаж болно.

Тайлал хэрхэн явагдах вэ?

1. Цагаа захиална

Өөрт тохирох уулзалтын цагаа сонгоно.

2. Төрсөн мэдээллээ илгээнэ

Төрсөн он, сар, өдөр, цаг, минут, төрсөн хот эсвэл улсаа илгээнэ.

3. Онлайн уулзалт хийнэ

Google meeting эсвэл бусад цахим платформоор уулзаж, таны зураглалыг амьдралтай тань холбон тайлбарлана.

4. Асуулт, хариулт

Уулзалтын хугацаанд өөрийн асуултуудад хариулт авах боломжтой.

5. Бичлэгээ хүлээн авна

Уулзалтын дараа бүтэн аудио бичлэгийг таньд илгээнэ. Та хүссэн үедээ дахин сонсож, өөрийн төхөөрөмжид хадгалах боломжтой.


Тайлалд шаардлагатай мэдээлэл

Тайлал хийхийн тулд дараах мэдээлэл шаардлагатай.

  • Төрсөн он, сар, өдөр

  • Төрсөн цаг, минут

  • Төрсөн хот, аймаг эсвэл улс

Хэрэв төрсөн цаг тодорхойгүй эсвэл эргэлзээтэй бол зарим мэдээллийг бүрэн нарийвчлалтай тайлбарлах боломж хязгаарлагдаж болзошгүй. Энэ тохиолдолд Төрсөн цаг тогтоох (Birth Time Rectification) үйлчилгээг эхлээд санал болгож байна.