Хосын зохицол (Synastry)
₮300000.0090 min
Онлайн архив
Хоёр хүний натал чартыг харьцуулан, харилцаанд хэрхэн нөлөөлж, амьдралын аль талбарт амархан ойлголцож эсвэл зөрчилдөж болохыг судлах хувь хүнд зориулсан тайлал.
Ямар ч харилцаанд хайр, хүндлэл дангаараа хангалттай байдаггүй.
Зарим хүмүүсийн дэргэд өөрөөрөө байх амархан санагддаг бол заримтай нь яагаад гэдгийг мэдэхгүй мөртлөө дахин дахин ижил асуудал давтагддаг.
Хосын зохицол нь хоёр хүний төрсөн зураглалыг харьцуулан, та хоёр бие биедээ хэрхэн нөлөөлж байгаа, ямар давуу талууд харилцааг дэмжиж байгаа, ямар ялгаанууд үл ойлголцол үүсгэж болохыг судална.
Энэ тайлал нь "Та хоёр тохирох уу, үгүй юу? Салах уу, нийлэх үү?" гэсэн хариулт өгөх зорилготой биш.
Харин харилцааны давуу тал, сорилт, өсөх боломж болон бие биенээ илүү ойлгох арга замыг илүү гүн түвшинд харахад тусална.
Энэ үйлчилгээ хэнд тохиромжтой вэ?
✓ Хайр дурлалын харилцаагаа илүү сайн ойлгохыг хүсэж байгаа
✓ Гэр бүл, эхнэр нөхрийн харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа
✓ Болзож байгаа хүнтэйгээ харилцааны боломжоо судлахыг хүсэж байгаа
✓ Давтагддаг үл ойлголцлын шалтгааныг ойлгохыг хүсэж байгаа
✓ Эцэг эх, хүүхэд, ах дүү эсвэл найзтайгаа харилцах хэв маягаа ойлгохыг хүсэж байгаа
✓ Бизнесийн түнш эсвэл хамтран ажиллагчтайгаа хэрхэн илүү үр дүнтэй хамтрахыг мэдэхийг хүсэж байгаа
Тайлалын үеэр бид дараах сэдвүүдийг судална
❤️ Харилцааны үндсэн динамик
Та хоёрын зан чанар, хэрэгцээ, үнэт зүйл болон амьдралд хандах хандлага хэрхэн нийцэж, хаана ялгаатай байгааг судална. Харилцааны ерөнхий хүчтэй болон хөгжүүлэх шаардлагатай талуудыг бүхэлд нь авч үзнэ.
💬 Харилцаа ба ойлголцол
Та хоёр хоорондоо хэрхэн ярилцдаг, мэдээллийг хэрхэн хүлээж авдаг, үл ойлголцол ямар нөхцөлд үүсэх магадлалтай болон илүү үр дүнтэй харилцах арга замыг судална.
🌙 Сэтгэл хөдлөлийн нийцэл
Хайрлагдсан, аюулгүй мэдрэмжийг хоёр хүн өөр өөрөөр мэдэрдэг. Та хоёрын сэтгэл хөдлөлийн хэрэгцээ хаана нийцэж, хаана илүү ойлголцол шаарддагийг авч үзнэ.
🔥 Таталцал ба химийн холбоо
Романтик харилцааны үед биеийн болон сэтгэлзүйн таталцал, хүсэл тэмүүлэл, ойр дотно байдал, хайр илэрхийлэх хэв маягийг судална. Харин бусад төрлийн харилцаанд энэ хэсгийг тухайн харилцааны онцлогт тохируулан тайлбарлана.
🤝 Хүчтэй тал ба сорилтууд
Харилцааг дэмжиж буй хүчин зүйлс, амархан ойлголцдог талууд болон хамгийн их зөрчилдөж болох хэв маягийг бодит амьдралтай холбон тайлбарлана.
💍 Харилцааны урт хугацааны боломж
Харилцааг тогтвортой авч явахад юу хамгийн чухал, ямар ялгаанууд дээр илүү ухамсартай ажиллах шаардлагатай болон урт хугацаанд харилцааг хэрхэн дэмжиж болох талаар ярилцана.
🔮 Таны асуултууд
Таны хамгийн их сонирхож буй нөхцөл байдал, харилцааны асуудал эсвэл тодорхой асуултуудыг хосын зохицлын чарттай холбон авч үзнэ.
Тайлал хэрхэн явагдах вэ?
1. Цагаа захиална
Өөрт тохирох уулзалтын цагаа сонгоно.
2. Хоёр хүний төрсөн мэдээллийг илгээнэ
Төрсөн он, сар, өдөр, цаг, минут, төрсөн хот эсвэл улсаа илгээнэ.
3. Онлайн уулзалт хийнэ
Google meeting эсвэл бусад цахим платформоор уулзаж, таны зураглалыг амьдралтай тань холбон тайлбарлана.
4. Асуулт, хариулт
Уулзалтын хугацаанд өөрийн асуултуудад хариулт авах боломжтой.
5. Бичлэгээ хүлээн авна
Уулзалтын дараа бүтэн аудио бичлэгийг таньд илгээнэ. Та хүссэн үедээ дахин сонсож, өөрийн төхөөрөмжид хадгалах боломжтой.
Тайлалд шаардлагатай мэдээлэл
Хоёр хүний:
Төрсөн он, сар, өдөр
Төрсөн цаг, минут
Төрсөн хот, улс
Мөн харилцааны төрлөө (хайр дурлал, гэр бүл, найз, эцэг эх–хүүхэд, бизнес гэх мэт) урьдчилан мэдэгдэнэ үү.
Түгээмэл асуултууд
Энэ тайлал "таарах эсэх"-ийг хэлж өгөх үү?
Үгүй.
Ямар ч хоёр зураглал төгс эсвэл бүтэлгүй гэсэн дүгнэлттэй байдаггүй. Харин харилцааны давуу тал, сорилт, өсөх боломж болон харилцан нөлөөллийг судална.
Хүнд аспектууд байвал харилцаа бүтэхгүй гэсэн үг үү?
Үгүй.
Хүчтэй сорилтууд илүү их ухамсар, харилцааны ур чадвар шаардаж болох ч өөрөө харилцааны төгсгөлийг илэрхийлдэггүй.
Болзож эхлээгүй хүнтэй хийлгэж болох уу?
Болно.
Гэхдээ тайлал нь тухайн хүний сонголт, мэдрэмжийг батлах эсвэл ирээдүйд заавал ямар харилцаа үүснэ гэж хэлэхгүй.
Энэ тайлал Композит тайлалаас юугаараа ялгаатай вэ?
Синастри нь хоёр хүний бие биедээ хэрхэн нөлөөлж байгааг судалдаг.
Харин Композит тайлал нь харилцааг өөрийг нь нэг бүхэл бүтэц болгон судалдаг.
Харилцааг ойлгох нь зөвхөн нөгөө хүнийг ойлгох тухай биш.
Хоёр хүн хосын харилцаанд өөр өөр хэрэгцээ, мэдрэмж, үзэл бодол, хайр илэрхийлэх арга барилтай оролцдог.
Хосын зохицлын тайлал нь хэн зөв, хэн буруу болохыг шийдэх биш, харин та хоёрын харилцааг илүү ухамсартай, ойлголцолтой, эрүүл байдлаар хөгжүүлэхэд туслах зорилготой.
Астротоли
Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
Холбоо барих
astrotoli.tusgal@gmail.com
Улаанбаатар, Монгол Улс
© 2026 Астротоли-Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
All rights reserved
