Астрокартографи буюу газарзүйн тайлал

₮200000.0060 min

Онлайн архив

Дэлхийн өөр өөр байршил таны амьдралын ямар салбарыг илүү хүчтэй идэвхжүүлж болохыг судалж, амьдрах, ажиллах, суралцах, аялах эсвэл нүүх газрын сонголтоо илүү ухамсартай хийхэд зориулсан тайлал.

Зарим газар бидэнд илүү хөнгөн, таатай, боломж дүүрэн мэт санагддаг бол зарим нь илүү их хариуцлага, өөрчлөлт эсвэл дотоод өсөлтийг шаарддаг.

Астрокартографи нь таны төрсөн зураглалын гаригууд дэлхийн аль бүс нутагт илүү хүчтэй идэвхжиж болохыг харуулдаг.

Гэхдээ зөвхөн “Сугарын шугам сайн, Санчирын шугам хэцүү” гэж ерөнхийлөх нь хангалтгүй байдаг.

Тухайн гариг таны төрсөн зураглалд хаана байрладаг, ямар холбоосуудтай, ямар амьдралын сэдвийг удирддаггэдгээс тухайн шугам танд хэрхэн илрэх нь өөрчлөгдөнө.

Мөн нэг тодорхой хотод нүүхэд таны гаригууд ордоо солихгүй ч мандалт, тэнгэрийн орой, гэрүүд буюу гаригуудын гэрийн байрлал өөрчлөгдөж болно. Үүнийг relocation chart буюу релокацийн чарт гэдэг.

Иймээс энэ тайлалаар зөвхөн хаана ямар шугам байгааг бус, тухайн байршил таны төрсөн зураглалтай хэрхэн уялдаж өөрчлөгдөхийг илүү нарийн судална.


Энэ үйлчилгээ танд тохирох бол...

✓ Гадаад улс эсвэл өөр хот руу нүүхээр төлөвлөж байгаа

✓ Хэд хэдэн улс, хотын аль нэгийг сонгох шаардлагатай байгаа

✓ Карьер, бизнес эсвэл санхүүгийн боломжоо дэмжих байршил хайж байгаа

✓ Хайр дурлал, гэр бүл эсвэл нийгмийн амьдралд илүү тохирох орчин судлахыг хүсэж байгаа

✓ Гадаадад суралцах эсвэл ажиллах талаар бодож байгаа

✓ Аялах, амрах, бүтээлч ажил хийх газар сонгохыг хүсэж байгаа

✓ Одоо амьдарч буй хот яагаад тодорхой байдлаар мэдрэгддэгийг ойлгохыг хүсэж байгаа

✓ Нүүх газрын сонголтоо зөвхөн шугамаар бус, илүү бүрэн зураглалаар харахыг хүсэж байгаа


Тайлалын үеэр бид дараах сэдвүүдийг судална

🌍 Астрокартографийн шугамууд

Дэлхийн аль бүсэд Нар, Сар, Сугар, Бархасбадь, Санчир болон бусад гаригийн энерги илүү хүчтэй идэвхжиж болохыг судална. Байршил бүрийг “сайн” эсвэл “муу” гэж дүгнэх бус, ямар төрлийн туршлага, боломж, сорилт авчирч болохыг тайлбарлана.

🪐 Тухайн гариг танд яг ямар утгатай вэ?

Нэг гаригийн шугам бүх хүнд ижил ажиллахгүй. Тухайн гариг таны төрсөн зураглалд ямар орд, гэр, холбоос болон ямар амьдралын сэдвийг удирдаж байгаагаар нь хувь хүнд тохируулан тайлбарлана.

🧭 Релокацийн зураглал

Сонгосон хотод амьдрахад мандалт орд, тэнгэрийн орой болон гаригуудын гэрийн байрлал хэрхэн өөрчлөгдөхийг судална. Ингэснээр тухайн хотод таны амьдралын аль салбар илүү хүчтэй анхаарлын төвд орохыг харж болно.

💼 Карьер, бизнес ба мөнгө

Ямар байршил таны мэргэжлийн харагдах байдал, карьерын өсөлт, бизнес, орлого эсвэл материаллаг тогтвортой байдлыг илүү хүчтэй идэвхжүүлж болохыг судална.

❤️ Хайр дурлал ба харилцаа

Нийгмийн амьдрал, шинэ хүмүүстэй танилцах, романтик харилцаа, түншлэл болон бусадтай холбогдох боломжийг тухайн байршилтай холбон авч үзнэ.

🏡 Гэр бүл ба “гэртээ байгаа” мэдрэмж

Ямар газар дотоод тайван байдал, гэр бүл, орон байр болон хувийн амьдралд илүү төвлөрөх боломжтойг судална.

🎓 Суралцах, аялал ба шинэ туршлага

Гадаадад суралцах, хэл, судалгаа, аялал, олон улсын орчин болон ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой боломжийг авч үзнэ.

🌱 Өсөлт ба сорилт

Зарим байршил амар тайван байдлаас илүү өөрчлөлт, сахилга бат, бие даах чадвар эсвэл дотоод өсөлтийг шаардаж болно. Ийм газруудыг зайлсхийх газар гэж бус, ямар зорилготой үед үнэ цэнэтэй байж болохыг судална.

⚖️ Хот, улс хоорондын харьцуулалт

Хэрэв танд хэд хэдэн сонголт байгаа бол байршил бүрийн давуу болон сорилттой талыг таны зорилготой холбон харьцуулна. Нэг газар карьерын хувьд илүү хүчтэй байхад нөгөө нь гэр бүл, хайр эсвэл амьдралын чанарт илүү нийцэж болно.

🔮 Таны асуултууд

“Надад аль улс илүү тохирох вэ?”, “Энэ хотод амьдрахад юу идэвхжих вэ?”, “Карьер эсвэл хайр дурлалын хувьд аль сонголт дээр вэ?” зэрэг таны өөрийн асуултуудыг зураглалтай холбон ярилцана.

Тайлал хэрхэн явагдах вэ?

1. Цагаа захиална

Өөрт тохирох уулзалтын цагаа сонгоно.

2. Төрсөн мэдээллээ илгээнэ

Төрсөн он, сар, өдөр, цаг, минут, төрсөн хот эсвэл улсаа илгээнэ.

3. Сонирхож буй улс, хот болон зорилгоо илгээнэ

Аялах гэж байгаа ажиллах гэж байгаа, хайр дурлал хайж байгаа гэх мэт болон тодорхой улс орон сонирхсон бол тэмдэглэж үлдээх.

4. Онлайн уулзалтаар астрокартографийн болон шаардлагатай релокацийн зураглалыг тайлбарлана

Google meeting эсвэл бусад цахим платформоор уулзаж, таны сонирхож буй мэдээлэлд тулгуурлан шугамуудыг харьцуулах, сонгосон байршлууд таны натал чарттай хэрхэн уялдаж байгаа, байршил солигдсон чарт нь хэрхэн таны амьдралд өөрөөр нөлөөлөх байдлуудыг ярилцана.

5. Асуулт, хариулт

Уулзалтын хугацаанд өөрийн асуултуудад хариулт авах боломжтой.

5. Бичлэгээ хүлээн авна

Уулзалтын дараа бүтэн аудио бичлэгийг таньд илгээнэ. Та хүссэн үедээ дахин сонсож, өөрийн төхөөрөмжид хадгалах боломжтой.


Тайлалд шаардлагатай мэдээлэл

  • Төрсөн он, сар, өдөр

  • Төрсөн цаг, минут

  • Төрсөн хот, аймаг эсвэл улс

  • Одоогийн амьдарч буй хот

  • Сонирхож буй улс, бүс нутаг эсвэл хотууд

  • Нүүх, суралцах, ажиллах, бизнес, хайр дурлал, гэр бүл, аялал гэх мэт таны гол зорилго

Төрсөн цагийн нарийвчлал астрокартографи болон релокацийн зураглалд маш чухал. Хэрэв төрсөн цаг тодорхойгүй эсвэл эргэлзээтэй бол эхлээд төрсөн цаг тогтоох үйлчилгээ шаардлагатай болно.

Байршлыг зөвхөн газрын зураг бус, өөрийн амьдралтай холбон харах нь

Астрокартографийн шугам хаана ямар гаригийн нөлөө хүчтэй болохыг харуулна.

Төрсөн зураглал тэр гариг танд ямар утгатайг тайлбарлана.

Релокацийн зураглал тухайн хотод амьдрах үед амьдралын аль салбар илүү хүчтэй идэвхжихийг харуулна.

Эдгээрийг хамтад нь судалснаар “энэ шугам сайн уу, муу юу?” гэсэн ерөнхий асуултаас илүүтэйгээр “энэ газар миний одоогийн зорилго, амьдралын үе шатанд хэр нийцэж байна вэ?” гэсэн илүү үнэ цэнэтэй асуултад хариулт авах боломжтой. Туйлширсан сайн эсвэл муу нөлөөлөл гэж байдаггүй. Аль ч байршлын сайн муу талуудыг таны хүсэлтээр тайлбарлаж өгөх болно.