Хүүхдийн натал чарт буюу төрсөн зурхайн тайлал
₮250000.0090 min
Онлайн архив
Хүүхдийн төрөлхийн зан чанар, сэтгэл хөдлөлийн хэрэгцээ, суралцах хэв маяг, авьяас болон хөгжлийн онцлогийг илүү сайн ойлгож, өөрийнх нь онцлогт нийцүүлэн дэмжихэд зориулсан тайлал.
Хүүхэд бүр ижил орчинд, ижил арга барилаар хөгждөггүй.
Зарим хүүхэд шинэ орчинд хурдан дасан зохицдог бол зарим нь эхлээд ажиглаж, аюулгүй санагдсаны дараа нээгддэг. Зарим нь магтаал, туслалцаа дэмжлэг ихээхэн хэрэгтэй байдаг бол заримд нь бие даах эрх, тодорхой хил хязгаар эсвэл тайван орчин илүү хэрэгтэй байдаг.
Энэхүү тайлалын зорилго нь хүүхдийн ирээдүйг тогтоох эсвэл зан чанарыг нь сайн муу гэж шошголох биш. Харин хүүхдийн төрөлхийн хэрэгцээ, хүчтэй тал, эмзэг цэг болон хөгжлийн боломжийг илүү сайн ойлгож, эцэг эхийн зүгээс хэрхэн зөв дэмжих талаар чиглэл өгөх юм.
Энэ үйлчилгээ хэнд тохиромжтой вэ?
✓ Хүүхдийнхээ зан чанар, дотоод хэрэгцээг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа
✓ Хүүхэд яагаад тодорхой нөхцөлд хүчтэй хариу үйлдэл үзүүлдгийг ойлгохыг хүсэж байгаа
✓ Суралцах, төвлөрөх болон шинэ орчинд дасан зохицох хэв маягийг мэдэхийг хүсэж байгаа
✓ Төрөлхийн авьяас, сонирхол болон хөгжүүлэх боломжийг нь танин мэдэхийг хүсэж байгаа
✓ Хүүхэдтэйгээ хэрхэн илүү ойлгомжтой, тайван харилцахаа мэдэхийг хүсэж байгаа
✓ Хүүхдээ бусадтай харьцуулах бус, өөрийнх нь онцлогт нийцүүлэн хөгжүүлэхийг хүсэж байгаа
Тайлалын үеэр бид дараах сэдвүүдийг судална
✨ Үндсэн зан чанар ба өөрийгөө илэрхийлэх байдал
Хүүхэд орчноо хэрхэн хүлээн авдаг, өөрийгөө ямар байдлаар илэрхийлдэг, шинэ зүйлд хэрхэн ханддаг болон бусдад хэрхэн харагдаж болохыг судална. Гадаад зан төрх болон дотоод мэдрэмжийн ялгааг мөн авч үзнэ.
🌙 Сэтгэл хөдлөлийн хэрэгцээ
Юу хүүхдэд аюулгүй, хайрлагдсан, ойлгогдсон мэдрэмж төрүүлдэг, бухимдсан үедээ хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг болон ямар нөхцөлд илүү эмзэг болдгийг судална.
🧠 Суралцах ба төвлөрөх хэв маяг
Хүүхэд мэдээллийг хэрхэн хамгийн сайн хүлээж авдаг, хөдөлгөөн, давталт, зураг, яриа эсвэл бие даан туршихын аль нь илүү тохиромжтойг авч үзнэ. Мөн төвлөрөхөд нь ямар орчин, нөхцөл шаардлагатайг судална.
💎 Авьяас ба төрөлхийн чадвар
Хүүхдийн төрөлхийн давуу тал, сонирхол, бүтээлч байдал, логик сэтгэлгээ, хэл яриа, хөдөлгөөн, манлайлал эсвэл бусад хөгжүүлэх боломжтой талуудыг авч үзнэ.
🌱 Өөртөө итгэх итгэл ба хөгжлийн хэрэгцээ
Ямар үед хүүхэд өөртөө итгэлтэй байдаг, ямар үед өөрийгөө хэт шүүмжлэх эсвэл бусадтай харьцуулах хандлага үүсэж болохыг судална. Бие даах чадвар, хил хязгаар болон алдаанаас суралцах хэв маягийг мөн авч үзнэ.
⚖️ Сорилттой зан төлөвийн цаадах хэрэгцээ
“Зөрүүд”, “эмзэг”, “хэт хөдөлгөөнтэй”, “удаан” мэт харагдах зангийн цаана ямар хэрэгцээ, ачаалал эсвэл хөгжлийн онцлог байж болохыг авч үзнэ. Зан төлөвийг зөв, буруу гэж шүүхгүйгээр илүү бодитой ойлгоход төвлөрнө.
🔮 Таны асуултууд
Хүүхдийн одоогийн зан төлөв, сургууль, цэцэрлэг, ах дүүгийн харилцаа, авьяас, өөртөө итгэх итгэл эсвэл бусад тодорхой асуудлыг зураглалтай холбон ярилцах боломжтой.
Тайлал хэрхэн явагдах вэ?
Тайлал хэрхэн явагдах вэ?
1. Цагаа захиална
Өөрт тохирох уулзалтын цагаа сонгоно.
2. Хүүхдийн төрсөн мэдээллийг илгээнэ
Төрсөн он, сар, өдөр, цаг, минут, төрсөн хот эсвэл улсаа илгээнэ.
3. Онлайн уулзалт хийнэ
Google meeting эсвэл бусад цахим платформоор уулзаж, таны зураглалыг амьдралтай тань холбон тайлбарлана.
4. Асуулт, хариулт
Уулзалтын хугацаанд өөрийн асуултуудад хариулт авах боломжтой.
5. Бичлэгээ хүлээн авна
Уулзалтын дараа бүтэн аудио бичлэгийг таньд илгээнэ. Та хүссэн үедээ дахин сонсож, өөрийн төхөөрөмжид хадгалах боломжтой.
Бага насны хүүхэд уулзалтад оролцох шаардлагагүй. Тайлал үндсэндээ эцэг эх, асран хамгаалагчид зориулсан байна. Хэрэв сургууль мэргэжил сонголтонд төвлөрч байгаа, аав ээж хүүхэдтэйгээ ойлголцох шаардлага хэрэгцээ байгаа бол хамт сууж болно.
Тайлалд шаардлагатай мэдээлэл
Хүүхдийн төрсөн он, сар, өдөр
Төрсөн цаг, минут
Төрсөн хот, аймаг эсвэл улс
Хүүхдийн нас
Хэрэв хүсвэл ойлгохыг хүсэж буй гол сэдэв эсвэл асуулт
Төрсөн цаг тодорхойгүй бол мандалт орд, гэрүүд болон зураглалын зарим хэсгийг бүрэн нарийвчлалтай тайлбарлах боломж хязгаарлагдаж болно.
Хүүхдийг өөрчлөх бус, өөрийнхөөрөө хөгжихөд нь дэмжих нь
Хүүхдийн төрсөн зураглал нь түүнийг хэн болохыг тогтоосон дүрэм биш.
Харин ямар орчинд илүү тайван, хэрхэн суралцахад амар, юунд төрөлхөөсөө татагдах болон ямар үед илүү их дэмжлэг хэрэгтэй байж болохыг ойлгоход туслах нэгэн зураглал юм.
Хүүхдийг илүү сайн ойлгосноор түүнийг өөрчлөх бус, өөрийн онцлог, хэмнэл, боломждоо нийцүүлэн хөгжихөд нь илүү зөв дэмжих боломжтой.
Астротоли
Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
Холбоо барих
astrotoli.tusgal@gmail.com
Улаанбаатар, Монгол Улс
© 2026 Астротоли-Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
All rights reserved
