Бүтэн жилийн төлөв
₮250000.0090 min
Онлайн архив
Ирэх жилд гол боломж, сорилт, амьдралын идэвхжих салбарууд болон хамгийн үр дүнтэй ажиллах стратегийг олон төрлийн астрологийн аргачлалыг нэгтгэн судлах цогц тайлал.
Амьдралын бүх жил ижил байдаггүй.
Зарим жил шинэ эхлэл, өсөлт, боломж авчирдаг бол зарим нь амьдралаа дахин бүтэцлэх, чухал шийдвэр гаргах эсвэл дотоод төлөвшилдөө төвлөрөхийг шаарддаг.
Жилийн тайлал нь зөвхөн "энэ жил юу болох вэ?" гэсэн асуултад хариулах биш. Харин ямар амьдралын бүлэг нээгдэж байгаа, юунд анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн үр дүнтэй, аль боломжийг ашиглаж, ямар сорилтод илүү бэлтгэлтэй байх вэ гэдгийг илүү өргөн хүрээнд ойлгоход тусална.
Энэхүү тайлалд таны төрсөн зураглалыг тухайн жилийн Solar Return, томоохон гаригуудын шилжилтүүд, Annual Profections, Secondary Progressions, шаардлагатай үед Solar Arc Directions, хиртэлтүүдэд нэгтгэн судалж, тухайн жилийн илүү бүрэн зураглалыг гаргана.
Энэ үйлчилгээ хэнд тохиромжтой вэ?
✓ Ирэх жилийн хугацаанд юу хамгийн их идэвхжихийг урьдчилан ойлгохыг хүсэж байгаа
✓ Томоохон шийдвэр гаргах гэж байгаа
✓ Карьер, бизнес эсвэл санхүүгийн шинэ алхам төлөвлөж байгаа
✓ Харилцаа, гэр бүл эсвэл хувийн амьдралдаа шинэ үе эхлэх гэж байгаа
✓ Ирэх жилээ илүү төлөвлөгөөтэй, зорилготой өнгөрүүлэхийг хүсэж байгаа
✓ Зөвхөн ерөнхий таамаглал бус, өөрийн зураглалд тулгуурласан хувь хүнд зориулсан тайлал авахыг хүсэж байгаа
Тайлалын үеэр бид дараах сэдвүүдийг судална
🌟 Жилийн ерөнхий сэдэв
Ирэх 12 сарын хамгийн чухал сэдэв, энэ жил таны амьдралын аль бүлэг нээгдэж байгаа, ямар туршлага хамгийн их өсөлт авчрахыг бүхэлд нь судална.
🪐 Гол гаригийн шилжилтүүд
Санчир, бархасбадь, Тэнгэрийн ван, Далайн ван, Дэлхийн ван зэрэг удаан хөдөлгөөнтэй гаригууд таны натал чартад хэрхэн нөлөөлөх, ямар өөрчлөлт, боломж эсвэл сорилт авчрахыг тайлбарлана.
🌞 Solar Return зураглал - үндсэн төвлөрөх зураглал
Төрсөн өдрөөс дараагийн төрсөн өдөр хүртэлх жилийн үндсэн өнгө аяс, идэвхжих амьдралын салбарууд болон тухайн жилийн гол зорилгыг судална.
⏳ Жилийн идэвхжих салбарууд
Annual Profections болон бусад цаг хугацааны аргачлалаар карьер, мөнгө, хайр дурлал, гэр бүл, боловсрол, эрүүл мэнд зэрэг аль салбар хамгийн хүчтэй идэвхжихийг тодорхойлно.
💼 Карьер, мөнгө ба боломжууд
Ажил, бизнес, карьерын өсөлт, орлого, хөрөнгө болон материаллаг тогтвортой байдалтай холбоотой хамгийн чухал боломж, анхаарах зүйлсийг судална.
❤️ Харилцаа ба хувийн амьдрал
Хайр дурлал, гэр бүл, хамтын ажиллагаа, шинэ танилууд болон ойр дотно харилцаанд ямар өөрчлөлтүүд идэвхжиж болохыг авч үзнэ.
📅 Жилийн үе шатууд
Жилийг сар сараар бус, астрологийн хамгийн чухал эргэлтийн үеүүдээр хуваан тайлбарлана.
🎯 Практик зөвлөмж
Таны зураглалд үндэслэн тухайн жил хамгийн их үр дүн өгөх чиглэлүүд, анхаарах зүйлс болон бодит амьдрал дээр хэрэгжүүлж болох зөвлөмжүүдийг нэгтгэн ярилцана.
Тайлал хэрхэн явагдах вэ?
1. Цагаа захиална
2. Төрсөн мэдээллээ илгээнэ
3. Хэрэв хүсвэл энэ жил хамгийн их сонирхож буй асуултуудаа урьдчилан илгээнэ
4. Zoom уулзалтаар тайлал хийнэ
5. Асуулт, хариулт
6. Бичлэгээ хүлээн авна
Тайлалд шаардлагатай мэдээлэл
Төрсөн он, сар, өдөр
Төрсөн цаг, минут
Төрсөн хот, аймаг эсвэл улс
Хэрэв хүсвэл энэ жил илүү төвлөрөхийг хүсэж буй сэдэв эсвэл асуултууд
Төрсөн цагийн нарийвчлал нь жилийн тайлалын чанарт чухал нөлөөтэй. Хэрэв төрсөн цаг тодорхойгүй эсвэл эргэлзээтэй, минут нарийн биш 14 цаг орчимд гэх мэт баримжаа бол эхлээд Төрсөн цаг тогтоох тайлал хийлгэнэ үү.
Жил бүр шинэ боломж, шинэ сорилт, шинэ өсөлтийг авчирдаг.
Бүтэн жилийн төлөв нь ирээдүйг айдастайгаар хүлээх биш, харин ирэх хугацааны урсгалыг ойлгож, зөв цагт зөв алхам хийхэд туслах зорилготой.
Тухайн жилийн боломжийг илүү бүрэн ашиглаж, сорилтыг илүү ухамсартайгаар даван туулахад энэхүү тайлал үнэ цэнэтэй мэдээлэл болж чадна.
Астротоли
Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
Холбоо барих
astrotoli.tusgal@gmail.com
Улаанбаатар, Монгол Улс
© 2026 Астротоли-Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
All rights reserved
