Хосын харилцааны (Composite) нийлмэл чартын тайлал
₮250000.0090 min
Онлайн архив
Хоёр хүний натал чартаас үүсэх харилцааны "хамтын буюу дундын зураглал"-ыг судалж, тухайн харилцааны мөн чанар, зорилго, хүчтэй тал, сорилт болон хамтдаа хөгжих чиглэлийг ойлгоход зориулсан тайлал.
Хоёр хүн уулзан хамтдаа шинэ нэгэн харилцааг бүтээдэг.
Композит нийлмэл чарт нь тухайн хоёр хүнийг тус тусад нь бус, харин тэдний хамтын харилцааг нэг бүхэл бүтэц болгон судалдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь "бид" гэсэн гурав дахь дүрийг ойлгох зураглал юм.
Энэхүү тайлал нь хэн нь зөв, хэн нь буруу, эсвэл та хоёр тохирох эсэхийг дүгнэх зорилготой биш.
Харин энэ харилцаа ямар зорилготой үүссэн, юугаараа онцлог, хамтдаа юуг бүтээх боломжтой, ямар сорилтоор дамжин хөгжих магадлалтайг илүү өргөн өнцгөөс ойлгоход тусална.
Энэ үйлчилгээ хэнд тохиромжтой вэ?
✓ Хамтдаа бүтээж буй харилцаагаа илүү гүн ойлгохыг хүсэж байгаа
✓ Урт хугацааны харилцааныхаа динамикийг судлахыг хүсэж байгаа
✓ Гэрлэсэн эсвэл хамтран амьдардаг
✓ Харилцааныхаа зорилго, хөгжлийн чиглэлийг ойлгохыг хүсэж байгаа
✓ Давтагддаг асуудлуудын цаад шалтгааныг харахыг хүсэж байгаа
✓ Харилцаагаа дараагийн түвшинд илүү ухамсартайгаар хөгжүүлэхийг хүсэж байгаа
Тайлалын үеэр бид дараах сэдвүүдийг судална
💞 Харилцааны мөн чанар
Энэ харилцааны үндсэн энерги, бусдад хэрхэн харагддаг, хамт байх үед ямар уур амьсгал бүрддэг болон энэхүү холбооны онцлогийг бүхэлд нь судална.
🌱 Харилцааны зорилго
Энэ харилцаа яагаад бий болсон байна вэ, та хоёр хамтдаа юуг сурч, юуг бүтээхээр ирсэн байж болохыг зураглалын нийт бүтэцтэй холбон авч үзнэ.
❤️ Сэтгэл хөдлөлийн орчин
Харилцааны дотор аюулгүй байдал, дотно байдал, хайр халамж хэрхэн илэрдэг, сэтгэл хөдлөлийн нийт өнгө аяс ямар байгааг судална.
🤝 Хүчтэй талууд
Харилцааг тогтвортой байлгаж буй гол давуу талууд, бие биенээ дэмждэг чанарууд болон хамтдаа илүү амжилттай хөгжих боломжуудыг авч үзнэ.
⚖️ Сорилт ба хөгжлийн цэгүүд
Харилцаанд дахин дахин идэвхжиж болох сэдвүүд, үл ойлголцол үүсэх магадлалтай хэв маяг болон эдгээрийг илүү ухамсартайгаар даван туулах боломжуудыг судална.
🏡 Хамтын амьдрал
Гэр бүл, хамтын амьдрал, хамтын зорилго, үүрэг хариуцлага болон урт хугацаанд энэ харилцааг дэмжихэд юу хамгийн чухал байж болохыг авч үзнэ.
🌟 Хамтдаа бүтээх боломж
Энэ холбоо хамтдаа ямар үнэ цэнэ, бүтээл, туршлага эсвэл өсөлтийг бий болгож чадах боломжтойг судална. Зарим харилцаа биднийг тайвшруулдаг бол зарим нь томоохон өөрчлөлт, хөгжлийг авчирдаг.
🔮 Таны асуултууд
Харилцаатай холбоотой хамгийн их сонирхож буй асуултуудыг композит зураглалтай холбон ярилцана.
Тайлал хэрхэн явагдах вэ?
1. Цагаа захиална
Өөрт тохирох уулзалтын цагаа сонгоно.
2. Хоёр хүний төрсөн мэдээллийг илгээнэ
Төрсөн он, сар, өдөр, цаг, минут, төрсөн хот эсвэл улсаа илгээнэ.
3. Онлайн уулзалт хийнэ
Google meeting эсвэл бусад цахим платформоор уулзаж, таны зураглалыг амьдралтай тань холбон тайлбарлана.
4. Асуулт, хариулт
Уулзалтын хугацаанд өөрийн асуултуудад хариулт авах боломжтой.
5. Бичлэгээ хүлээн авна
Уулзалтын дараа бүтэн аудио бичлэгийг таньд илгээнэ. Та хүссэн үедээ дахин сонсож, өөрийн төхөөрөмжид хадгалах боломжтой.
Тайлалд шаардлагатай мэдээлэл
Хоёр хүний:
Төрсөн он, сар, өдөр
Төрсөн цаг, минут
Төрсөн хот, улс
Мөн харилцааны төрлөө (гэрлэсэн, үерхэж байгаа, сүйтэй, хамтран амьдардаг гэх мэт) урьдчилан мэдэгдэхийг зөвлөж байна. Хосын зохицол буюу synastryес ялгаатай нь 2 хосын цаг 2лаа нарийн зөв яг таг үнэн зөв байгаа тохиолдолд л композит чартыг тооцоолох боломжтой.
Харилцаа өөрийн гэсэн мөн чанартай байдаг.
Зарим харилцаа бидэнд амар амгаланг авчирдаг. Зарим нь хамгийн том өөрчлөлт, хамгийн үнэ цэнтэй сургамжийг өгдөг.
Композит зураглал нь хоёр хүнийг тус тусад нь үнэлэх биш, харин хамтдаа бүтээсэн холбоог бүхэлд нь ойлгоход тусалдаг. Энэ ойлголт нь харилцаагаа илүү ухамсартайгаар хөгжүүлэх, хүчтэй талуудаа ашиглах, сорилтуудаа хамтдаа даван туулахад үнэтэй чиглэл болж чадна.
Астротоли
Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
Холбоо барих
astrotoli.tusgal@gmail.com
Улаанбаатар, Монгол Улс
© 2026 Астротоли-Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
All rights reserved
