Нарийвчилсан натал чарт буюу төрсөн зурхайн тайлал (90мин)

₮250000.0090 min

Онлайн архив

Өмнө нь төрсөн зурхайн тайлал хийлгэсэн хүмүүст зориулсан, амьдралын тодорхой сэдвүүдийг илүү нарийвчилж, зураглалын гүн давхаргуудыг судлах дэлгэрэнгүй тайлал.

Анхны төрсөн зурхайн тайлал нь таны зураглалын ерөнхий бүтцийг ойлгоход тусалдаг. Харин гүнзгийрүүлсэн тайлал нь үүнээс нэг алхам цааш явж, таны амьдралд хамгийн чухал байгаа тодорхой асуудал, давтагддаг хэв маяг эсвэл хөгжлийн дараагийн шатанд төвлөрдөг.

Энэ тайлал нь өмнөх уулзалтаар ярилцсан мэдээллийг өөр өнцгөөс харж, шинэ ойлголт, илүү нарийн холбоосууд болон практикт хэрэгжүүлэх боломжтой зөвлөмжүүдийг өгөхөд чиглэнэ.

Таны зураглал олон давхар утгатай байдаг. Асуултын сэдэв жижиг байдлаар өөрчлөгдөхөд хариулт мөн адил ижил гариг орд холбоосын өвөрмөц зохицолоороо өөр хэл ярьж эхэлдэг. Амьдралын үе шат өөрчлөгдөхийн хэрээр өмнө нь анзаарагдаагүй байсан боломж, сорилт, хөгжлийн шинэ чиглэлүүд илүү тодорхой болж эхэлдэг.


Энэ үйлчилгээ хэнд тохиромжтой вэ?

✓ Өмнө нь төрсөн зурхайн тайлал хийлгэж байсан

✓ Нэг эсвэл хэд хэдэн тодорхой сэдвийг илүү гүнзгий судлахыг хүсэж байгаа

✓ Амьдралын шинэ үе шатанд орж, зураглалаа дахин шинэ өнцгөөс ойлгохыг хүсэж байгаа

✓ Өмнөх тайлалаас авсан ойлголтоо бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхийг хүсэж байгаа

✓ Карьер, мөнгө, харилцаа, гэр бүл эсвэл хувийн хөгжлийн тодорхой асуудал дээр илүү дэлгэрэнгүй ажиллахыг хүсэж байгаа

✓ Өөрийг натал чартны илүү нарийн холбоос, давхар утгуудыг дэлгэрүүлэн өөрийн дотоод ертөнц, өгөгдөл боломж, гацсан зүй тогтлоос гарах хүсэлтэй байгаа бол


Тайлалын үеэр бид дараах сэдвүүдийг судална

🧩 Таны хамгийн чухал асуултууд

Энэхүү тайлал таны одоогийн амьдралд хамгийн их ач холбогдолтой байгаа асуудлуудад төвлөрнө. Ерөнхий мэдээлэл өгөхөөс илүүтэй таны нөхцөл байдалд тохирсон дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ.

🔍 Зураглалын гүн холбоосууд

Гаригууд, гэрүүд, аспектууд болон зураглалын бүтцийг илүү нарийн уялдуулан судалж, өмнөх тайлалаас илүү гүн түвшний утга, холбоосуудыг тайлбарлана.

💼 Карьер, мөнгө ба амьдралын чиглэл

Таны ажил, бизнес, орлого, мэргэжлийн өсөлт болон урт хугацааны зорилготой холбоотой сэдвүүдийг илүү нарийвчилж авч үзнэ. Боломж болон хөгжүүлэх шаардлагатай чиглэлүүдийг бодит нөхцөлтэй холбон ярилцана.

❤️ Харилцаа ба дотоод хэв маяг

Хайр дурлал, гэр бүл, ойр дотно харилцаанд давтагддаг хэв маяг, татагддаг хүмүүсийн төрөл, хил хязгаар болон харилцааны хөгжлийн боломжуудыг илүү дэлгэрэнгүй судална.

🌱 Сүнсний хөгжил ба кармын сургамж

North Node, South Node, Chiron болон зураглалын бусад чухал үзүүлэлтүүдээр дамжуулан энэ үе шатанд хамгийн их хөгжүүлэх шаардлагатай чанар, амьдралын сургамж болон өсөлтийн чиглэлийг авч үзнэ.

🧠 Дотоод саад ба боломж

Өөрийгөө хязгаарлах хандлага, айдас, давтагддаг нөхцөл байдал болон эдгээрийг хэрхэн илүү ухамсартай өөрчилж болох талаар ярилцана.

📅 Одоогийн амьдралын үе шат

Таны одоогийн нөхцөл байдалтай зураглал хэрхэн холбогдож байгаа, яагаад яг одоо энэ асуудал идэвхжиж байгаа болон дараагийн алхмуудад юуг анхаарах нь зүйтэйг тайлбарлана.

🎯 Практик зөвлөмж

Зөвхөн тайлбар өгөхөөс гадна таны нөхцөл байдалд илүү тохирох бодит алхам, анхаарах зүйлс болон боломжуудыг нэгтгэн зөвлөнө.

Тайлал хэрхэн явагдах вэ?

1. Цагаа захиална

Өөрт тохирох уулзалтын цагаа сонгоно.

2. Төрсөн мэдээллээ баталгаажуулна

Шаардлагатай бол төрсөн мэдээллээ дахин шалгаж, өмнөх тайлал хийгдсэн эсэхийг баталгаажуулна.

3. Гол асуултуудаа илгээнэ

Одоогоор хамгийн их ойлгохыг хүсэж буй асуудал, нөхцөл байдал эсвэл амьдралын салбаруудаа урьдчилан илгээж болно.

4. Онлайн уулзалт хийнэ

Таны сонгосон сэдвүүдийг натал чарттай тань холбон гүнзгий тайлбарлана.

5. Бичлэгээ хүлээн авна

Уулзалтын дараа бүтэн бичлэгийг танд илгээнэ.


Тайлалд шаардлагатай мэдээлэл

  • Төрсөн он, сар, өдөр

  • Төрсөн цаг, минут

  • Төрсөн хот, аймаг эсвэл улс

  • Өмнө нь надтай төрсөн зурхайн тайлал хийлгэсэн байх

  • Хэрэв хүсвэл уулзалтаар ярилцах гол асуултуудаа урьдчилан илгээж болно