Төрсөн цаг тогтоох (2 цагаас бага хүрээнд тооцоолох)
₮200000.0060 min
Төрсөн цаг тодорхойгүй, ойролцоогоор мэдэгдэж байгаа эсвэл үнэн зөв эсэхэд эргэлзэж буй үед амьдралын бодит үйл явдлууд болон төрсөн зураглалын боломжит хувилбаруудыг харьцуулан хамгийн үндэслэлтэй төрсөн цагийг тогтооход зориулсан үйлчилгээ.
Төрсөн цаг нь таны мандалт орд, астрологийн гэрүүд, тэнгэрийн орой болон гаригуудын гэрийн байрлалыгтодорхойлдог чухал мэдээлэл юм. Тиймээс хэдхэн минутын зөрүү ч зарим зураглалд тайлалын чухал хэсгүүдийг өөрчлөх боломжтой.
Төрсөн цаг тогтоох буюу Birth Time Rectification нь зөвхөн зан чанар, гадаад төрхийг хараад мандалт орд таах арга биш.
Таны амьдралд бодитоор тохиолдсон, огноо нь баталгаатай чухал үйл явдлуудыг боломжит төрсөн цагуудтай харьцуулж, аль хувилбар таны амьдралын түүхтэй хамгийн тогтвортой нийцэж байгааг нарийвчлан судалж тооцоолол хийдэг.
Зорилго нь үндэслэлгүйгээр “яг энэ минут” гэж хэлэх бус, авсан мэдээлэл дээрээ үндэслэн хамгийн хүчтэй нотлогдож буй төрсөн цаг минут эсвэл цагийн хүрээг тодорхойлох юм.
Энэ үйлчилгээ хэнд тохиромжтой вэ?
✓ Төрсөн цагаа огт мэдэхгүй эсвэл зөвхөн өглөө, өдөр, орой гэх мэтээр мэддэг
✓ Төрсөн цагаа ойролцоогоор мэддэг ч минутдаа эргэлздэг
✓ Гэр бүлийн хүмүүс өөр өөр цаг хэлдэг
✓ Төрсний бүртгэл болон гэр бүлийн дурсамж хоорондоо зөрдөг
✓ Мандалт орд хоёр ордын зааг дээр байж болох
✓ Одоогийн ашиглаж буй төрсөн зураглал тань амьдралтай бүрэн тохирохгүй мэт санагддаг
✓ Астрокартографи, синастри, композит эсвэл нарийн уншлагуудын өмнө төрсөн цагаа илүү найдвартай болгохыг хүсэж байгаа
Төрсөн цаг тогтоохдоо бид юуг судлах вэ?
🕰 Боломжит төрсөн цаг ба мандалт орд
Таны төрсөн цагийн талаар байгаа бүх мэдээллийг нэгтгэж, боломжит цагийн хүрээ болон зураглалын хувилбаруудыг харьцуулна. Аль мандалт орд “илүү адилхан санагдаж байна” гэдгээр бус, зураглалын нийт бүтцээр нь үнэлнэ.
❤️ Харилцаа ба гэр бүл
Чухал харилцаа эхэлсэн, гэрлэсэн, салсан, хамтран амьдарсан, хүүхэдтэй болсон зэрэг амьдралын том үйл явдлуудыг ашиглана.
⚡ Амьдралын томоохон эргэлтийн үе
Осол, мэс засал, томоохон алдагдал, амьдралын чиглэлийг өөрчилсөн үйл явдал зэрэг огноо нь тодорхой чухал үеүүдийг шаардлагатай үед ашиглана.
Тодорхой үйл явдлууд таньд тохиолдож байсан эсэхийг нарийн тогтоосон тусгай асуултууд асууж олон боломжит чартуудтай харьцуулан, ялган дүйнэ.
🔍 Давтагдсан нотолгоо
Нэг үйл явдалтай таарсан цагийг шууд зөв гэж үзэхгүй. Амьдралын өөр өөр салбарын хэд хэдэн үйл явдал нэг зураглалыг давтан дэмжиж байгаа эсэхийг хамгийн чухалд тооцно.
Төрсөн цаг тогтоолт хэрхэн явагдах вэ?
1. Цагаа захиална
Өөрт тохирох уулзалтын цагаа сонгоно.
2. Төрсөн мэдээллээ илгээнэ
Төрсөн огноо, газар болон төрсөн цагийн талаар мэдэж буй бүх мэдээллээ өгнө. Таны хэлсэн цагийн хүрээнд тооцоолол хийгдэж шалгагддаг учир та баттай цагийн хүрээгээ хэлнэ үү. Жишээлбэл: үдээс хойш, ажил тарахаас өмнө гэж биш өдрийн 12 цагаас оройн 5 цагийн хооронд гэх мэт.
2. Зан чанар, амьдралын чухал огноонууд болон нарийвчилсан асуумжид хариулан ярилцана.
Гэрлэлт, хүүхэд, мэс засал, өвчин зэрэг баталгаатай томоохон үйл явдлуудын он сарын баталгаатай мэдээлэл асуумжийг таниас авна.
4. Боломжит цагуудыг харьцуулна
Авсан асуумж дээрээ үндэслэн мандалт, гэрүүд болон зураглалын өөрчлөлтүүдийг амьдралын түүхтэй тань тулган тооцоолол хийнэ.
5. Хамгийн хүчтэй хувилбарыг нарийсгана
Хэд хэдэн өөр үйл явдалтай тогтвортой нийцэж буй цагийг эрэмбэлнэ. Эргэлзээ байвал нэмж асуултууд асууж тодруулна.
6. Үр дүнгээ ярилцана, тооцоологдсон зураглалыг тань руу явуулж, нарийвчлан дүгнэсэн цаг минутаа таньд мэдээллэнэ.
Тооцоологдсон зураглалыг тань руу явуулж, нарийвчлан дүгнэсэн цаг минутаа таньд мэдээллэнэ. Олон цаг минут дээр эргэлзэж байсан бол яагаад тухайн цагийг хамгийн боломжит гэж үзсэн, ямар нотолгоо дэмжиж байгааг товч тайлбарлана. Гэвч натал чартын уншлага буюу хувийн зурхайн тайлал хийгдэхгүй тусдаа үйлчилгээ болохыг анхааруулж байна.
Тайлалд шаардлагатай мэдээлэл
Төрсөн мэдээлэл
Төрсөн он, сар, өдөр
Төрсөн цагийн талаар мэдэж буй бүх мэдээлэл баттай цагийн хүрээ (14-15цаг эсвэл бүтэн өдрөөр огт мэдэхгүй гэх мэт)
Тухайн мэдээллийн эх сурвалж — ээж аавын дурсамж гэх мэт
Түгээмэл асуултууд
Төрсөн цагийг 100% баталгаатай тогтоож болох уу?
Албан ёсны найдвартай бүртгэл байхгүй үед астрологийн rectification-ийг 100% баталгаатай гэж амлах боломжгүй. Зорилго нь байгаа мэдээлэл, амьдралын үйл явдал болон зураглалын нийцлээс хамгийн үндэслэлтэй хувилбарыг тодорхойлох юм.
Яг нэг минут гаргах уу?
Зарим тохиолдолд нэг тодорхой цаг хамгийн хүчтэй дэмжигддэг. Харин зарим тохиолдолд 5–15 минутын хүрээ өгөх нь илүү үнэн зөв, шударга байж болно.
Төрсөн цагаа огт мэдэхгүй бол болох уу?
Боломжтой байж болно. Гэхдээ хайх хүрээ томрох тусам илүү олон баталгаатай амьдралын үйл явдал болон илүү нарийн судалгаа шаардлагатай.
Гадаад төрх, зан чанараар мандалт орд тогтоох уу?
Тэдгээрийг нэмэлт мэдээлэл болгон ашиглаж болно. Гэхдээ төрсөн цагийг зөвхөн төрх, зан чанар дээр үндэслэн тогтоохгүй.
Ямар үйл явдлын огноо хамгийн хэрэгтэй вэ?
Гэрлэлт, салалт, хүүхэд төрсөн, том нүүдэл, их сургууль, карьерын том өөрчлөлт, бизнес эхлүүлсэн, осол эсвэл мэс засал зэрэг амьдралын чиглэлд бодит өөрчлөлт авчирсан үйл явдлууд хамгийн үнэ цэнтэй.
Тогтоосон цаг дээр бүтэн төрсөн зурхайн тайлал багтах уу?
Үгүй. Энэхүү үйлчилгээ нь төрсөн цагийг тогтооход төвлөрнө. Шинээр тогтоосон цаг дээрээ зан чанар, карьер, мөнгө, харилцаа болон амьдралын бусад сэдвүүдийг бүрэн судлуулах бол тусдаа төрсөн зурхайн тайлал шаардлагатай.
Төрсөн цаг бол зураглалын суурь
Цаг олох Rectification нь таалагдсан мандалт ордоо сонгох эсвэл таны зан чанарт үндэслэн таах үйл явц биш.
Энэ бол таны бодит амьдралын түүх, чухал огноо болон боломжит төрсөн зураглалуудыг системтэй харьцуулж, аль хувилбар хамгийн олон түвшинд тогтвортой нийцэж байгааг тодорхойлох тооцоолол юм.
Төрсөн цаг илүү найдвартай болох тусам дараагийн төрсөн зурхай, хосын зохицол, композит, астрокартографи болон цаг хугацааны тайлалуудын суурь мөн илүү нарийвчлалтай болно.
Астротоли
Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
Холбоо барих
astrotoli.tusgal@gmail.com
Улаанбаатар, Монгол Улс
© 2026 Астротоли-Энэ бол зурхай биш, энэ бол таны оршихуйн сансрын дохиолол.
All rights reserved
